УС ХАНГАМЖ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖИЙН МЭДЭЭЛЛИЙН САН
НҮБ-ын Ерөнхий ассамблей 2005-2015 оныг "Ус амьдралын эх булаг" Олон улсын 10 жил болгон зарласан билээ.
Хүн амыг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны усаар хангах нь аливаа төрийн тулгуур бодлого, үндэсний аюулгүй байдлын нэн чухал асуудлуудын нэг билээ.
Монгол Улсын Их Хурлын 2005 оны 25 дугаар тогтоолоор Мянганы хөгжлийн зорилтуудыг тодорхойлсоны дотор "2015 он гэхэд баталгаат ундны усны хангамжгүй, сайжруулсан ариун цэврийн байгууламжид хамрагдаагүй хүн амын эзлэх хувийг бууруулах" зорилт тавьж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд НҮБХХ-ийн "Ус хангамж, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг сайжруулах МОН/08/302” төслөөс санаачлан ус хангамж, ариун цэврийн байгууламжтай холбоотой мэдээллийн нэгдсэн сан үүсгэж байгаа нь оновчтой цаг үеэ олсон ажил боллоо гэж үзэж байна.
Энэ ялдамд манай салбарын хөгжил дэвшилд гүн туслалцаа үзүүлсээр ирсэн Олон улсын байгууллагууд, хандивлагч орнууд, энэхүү номыг хэвлүүлэх боломж олгосон НҮБХХ-ийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ж.БАТЭРДЭНЭ.Сүүлд шинэчлэгдсэн (2011 оны 9-р сарын 28, Лхагва гариг, 20:34)
Ус хангамж, ариун цэврийн байгууламжийн мэдээллийн сан. 2011 он


